1045
 
 

ҮЛГЭРЧ ААВ ЭЭЖИЙГ ТОДРУУЛНА

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн газраас “Үлгэрч аав ээж” арга хэмжээ зохион байгуулж байна.
Үүгээр дамжуулан гэр бүлээрээ ном унших, хүүхдийг үлгэрээр дамжуулан хүмүүжүүлж төлөвшүүлэх арга барилыг залуу гэр бүлүүдэд эзэмшүүлж, залуу гэр бүлийн оролцоотой нийгэмд эерэг хандлага зөв дадал хэвшлийг түгээн, хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг аав, ээжүүдийг шалгаруулахыг зорьжээ.  
Тэмцээнд оролцох залуу гэр бүлүүд ардын өв уламжлалтай үлгэрүүдээс сонгон орой бүр хүүхдэдээ үлгэр уншиж өгөх ёстой. Тэгээд түүнийгээ зураг болон бичлэгээр хадгалж, шилдэг нэг зургаа цахим орчинд байршуулан уралдаанд оролцох юм.
Энэ Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучуудын хөгжил соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т. Халиунаа хэлэхдээ “Жил бүрийн Наймдугаар сарын 12-ноос Есдүгээр сарын 25 хүртэл Монголын залуучуудын болдог. Үүнтэй холбогдуулаад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон 21 аймаг есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг газрын дэргэдэх залуучуудын хөгжлийн төв бол залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян зохион байгуулдаг. Энэ жил 10 ажил 10 санаачилга гэсэн нийгмийг өөрчлөх уриан дор явагдаж байна. Тиймээс үлгэрч аав ээж арга хэмжээг зохион байгуулахаар удирдамжаа гаргаад мөрөн сумын цэцэрлэгүүдийн залуу гэр бүлийн дунд уриалсан.” Гэв.
Үлгэрч аав ээжийн гол зорилго нь үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх, монгол уламжлал өв соёлыг харуулсан үлгэрийг залуу гэр бүлүүд хүүхдэдээ уншиж өгөх эргээд энэ маань залуу гэр бүлийн үнэ цэнэ, бэт бэх байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Цахим орчинд фото зургийн уралдаан Аравдугаар сард зарлахад Хөвсгөл аймгийн залуучуудын хөгжлийн төв пейж хуудсанд 45 гэр бүлийн зураг ирж оролцоод эхний 10 байрыг жагсаажээ.
Шалгаруулалт буюу нэгдсэн арга хэмжээ энэ сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулаад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн Арван нэгдүгээр сарын 11-ний өдрийг үлгэрч аав ээжүүдийн өдөр болгон тэмдэглэх санаачилга гарган улс орон даяар нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Хүүхдэдээ үлгэр уншиж өгөхийн ач холбогдол, монгол уламжлалт үйчүүр, алаг мэлхий шагайг зааж залуу гэр бүлүүдэд өвлөн уламжлуулах шат дараалсан арга хэмжээг зохиох аж.