1045
 
 

СУРАГЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хөвсгөл аймаг, Японы Нийгата муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Сурагч солилцоо" хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан зохион байгуулдаг.
Хөтөлбөрийн хүрээнд Японы Нийгата мужийн ахлах сургуулийн хүүхдүүд болон багш нар 2018 онд Хөвсгөл аймагт ирж монгол орны ёс зан заншил, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа сургалтын хөтөлбөртэй танилцаж байсан.
Энэ удаа Япон улсын Нийгата муж руу хүүхэд багш нарын төлөөллийг 2019 оны Арван нэгдүгээр сарын 4-8-ны өдөр соёлын болон хичээлээс гадуурх хөгжлийн хөтөлбөрт хамруулна.
Үйл ажиллагаанд Титэм, Эрдмийн далай, Авьяас ерөнхий боловсролын сургуулийн долоон сурагчийг  тус сургуулийн нийгмийн ажилтан, багш хариуцан “Сурагч солилцоо” хөтөлбөрт хамруулахаар Япон улсыг зорьжээ.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар Японы ахлах сургуулийн үйл ажиллагаа болон амьдрах ухааны чиглэлээр хичээллэдэг төрөл бүрийн дугуйлантай танилцаж, өөр орны хүүхдүүд бие даан амьдрах чадварт суралцаж буй арга ухаанаас  суралцах, Япон айлд зочлон аж амьдрал ахуйтай танилцаж харилцан өв соёл , ёс заншлын талаарх мэдлэг мэдээллээ солилцох юм.