1045
 
 

“ХОНГОРЧУУД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА

Баянхонгор аймгийн хүрээнд 20 гаруй багт өрхийн дөрвөн эмнэлэг байдаг. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нярай, хөхүүл болоод өндөр настанд цаг алдалгүй хүрч ажилладаг өрхийн эмнэлгийн эмч нар болоод Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон “Халдварт өвчний эсрэг” аян зарлалаа.
Уг үзлэг шинжилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд бүх насныхан хамрагдаж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх боломжтой. Aян нь баг бүрийн өрхийн эмнэлгүүдээр хэрэгжих бөгөөд Арван нэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилсээр байх юм. Мөн амьгүй төрөлтөөс сэргийлье, тархинд цус харвалтын үед юу хийх вэ? зэрэг мэдээллийг жирэмсэн болон өндөр настнуудад өгөх юм. Цаашлаад өрхийн эмнэлгүүдээс ханиад томууны үед 0-2 насны хүүхдүүдийг вакцинд нь идэвхтэй хамруулах жирэмсэн эхчүүд сар бүр тогтмол хяналтад орох ба жирэмсэн үеийн сургалтад тогтмол оролцож байх мөн идэвхтэй дасгал хөдөлгөөн, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөлөө.