1045
 
 

ИТАЛИЙН СУРГУУЛИУДАД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ОРНО

Итали улс Ерөнхий Боловсролын сургалтын системд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сэдвийг албан ёсны болгож хуульчилсан анхны улс боллоо. Шинэ хуулийн дагуу ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн талаар долоо хоногт нэг цагийн хичээл орох аж. Энэ хичээл нь жилд 33 цагийн багц хичээл болох юм.
“Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжилд суурилсан иргэний боловсролын хичээлийн шинэ загвар.” гэж Италийн Ерөнхий сайд The Telegraph-д мэдээлжээ.
Шинэ хичээл 1-13-р анги хүртэл буюу 6-19 насны бүх хүүхдэд орно. Хичээлийн төлөвлөгөөний хувьд хэрхэн тогтвортой амьдрах, хэрхэн далайн хог хаягдалтай тэмцэх, хэрхэн нийгмийн тэгш бус байдал, ядуурлыг устгах зэрэг НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн 17 зорилтод суурилна.
“Зарим улс орнууд аз жаргалтай байх, ДНБ-ээ өсгөхөд анхаардаг ч манай улс НҮБ-ын зааварчилгааг авч, сургалтын системдээ оруулсан анхны улс боллоо.” гэж Ерөнхий сайд нэмж хэлсэн.
Өнгөрсөн Есдүгээр сард сая сая сургуулийн сурагчид уур амьсгалын эсрэг жагсаалд оролцсон. Тэрээр мөн сурагчдыг Баасан гарагт нэг өдөр хичээлдээ суухгүй байхыг зөвшөөрсөн нь олон хүний шүүмжлэл дагуулж байсан юм. Ямартай ч энэ хууль батлагдсан ба дараагийн засгийн газар хуулийг эсэргүүцсэн ч энэ ажил засгийн газраас гадуур ч гэсэн хэрэгжинэ гэдгийг илэрхийлж байлаа. 

Эх сурвалж: https://www.telegraph.co.uk/news/2019/11/05/italy-become-first-country-make-studying-climate-change-compulsory/