1045
 
 

ШУВУУН СААРАЛ 2019 БОЛЖ БАЙНА

1045

Ховд аймгийн нийтийн номын сангаас Шувуун саарал-2019 богино өгүүллэг, уран уншлагын наадмыг 23 дахь жилдээ зохион байгуулж байна. Жил бүрийн наадмыг Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 113 жилийн ойд зориулан зохион байгуулдгаараа онцлогтой. 
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэхэд энэхүү наадмын зорилго чиглэж байлаа.
Наадамд ховд аймгийн 117 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 авьяастан оролцож, 4-6, 7-9, 10-12, дугаар анги болон насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн юм.
1045