1045
 
 

ЭРДЭНЭТ – ТҮНШЛЭЛ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД НАЙМАН АЙМАГ ОРОЛЦЛОО

Орхон аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн ЗДТГ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “Эрдэнэт түншлэл-2019” үзэсгэлэн яармаг Хангарьд паласт боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт нийслэлээс гадна найман аймгийн 100 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид оролцож иргэд, худалдан авагчдад хүртээмжтэй зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн худалдаанд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү оролцуулахыг хичээсэн. Тэр дундаа Орхон аймгийн аж ахуйн нэгж, иргэд дийлэнх хувийг эзэлж байв.
    Уламжлал болгон зохион байгуулагддаг уг үзэсгэлэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ зарах, сурталчлах томоохон боломж, дэмжлэг болдог тухай үзэсгэлэнд оролцогчид талархан ярьсан юм.