1045
 
 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 110 ДУГААРЫН УТАС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Авилгатай тэмцэх газар нь 21 аймагт нэг удирдамж, чиглэлийн дагуу хяналт, шалгалт явуулж мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж байна.
Энэ удаад АТГ-ын ажлын хэсэг Орхон аймагт хоёр өдрийн турш ажиллаа. Уг ажлын хүрээнд төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл хийж иргэдэд “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгуулав.
Мөн АТГ-ын иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авдаг 110 дугаарын утас болон иргэд мэдээллээ хэрхэн өгөх талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн юм.
Авилгатай тэмцэх газрын 110 дугаарын утас Орхон аймагт ажиллаж эхэлсэн тул иргэд авилгатай холбоотой мэдээлэл, гомдлыг шууд холбогдон өгөх боломжтой боллоо.