1045
 
 

11.11 БУЮУ ГАНЦ БИЕЧҮҮДИЙН ӨДРИЙН ТУХАЙ

1045

Арван нэгдүгээр сарын 11-ний өдөр ирлээ. Зарим хүн энэ өдрийг хоног тоолон хүлээдэг. Учир нь өнөөдөр Хятадад дэлхийн хамгийн том цахим худалдаа болж байна. Ер нь хямдралд дургүй хүн гэж байхгүй болов уу. Хүссэн эд зүйлээ хямдралаар тааруулж авна гэдэг сайхан хэрэг шүү дээ.
Гэхдээ өнөөдөр зүгээр ч нэг хямдралын өдөр биш юм. Харин ганц бие хүмүүсийн тэмдэглэлт баяр юм. Цахим худалдааны Алибаба групп 2009 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэж, томоохон хямдралын баяр зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
 Уг өдрөөс олдог хямдралын ашиг орлого нь Хар Баасан Гарагийн орлогыг хүртэл давдаг. Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас эхэлсэн энэ жилийн баяраар эхний нэг цагийн дотор 91.2 тэрбум юанийн ($13 тэрбум) борлуулалт хийснийг тус компаниас мэдээлжээ.
1045

Энэ жилийн фестивальд Тэйлор Свифт оролцож, уран бүтээлээ толилуулсан.

Анх яагаад зохион байгуулагдах болов?
1993 онд “Nanjing University”-д суралцдаг дөрвөн ганц бие залуу өөрсдийнхөө ганц бие байгаагаа тэмдэглэжээ. Тэд 11:11 гэдэг дөрвөн нэгийн тоог бэлэгшээн ийнхүү өдрөө сонгосон байх нь...
Тиймээс энэ өдөр нь нэг талаар томоохон бизнес явагдаж байгаа ч ганц бие хүмүүст ганц бие байгаадаа баярлах завшааныг олгож буй хэрэг. Тэд өөрсдөдөө эд зүйл худалдан авч, гадуур зохин байгуулагддаг сонирхолтой арга хэмжээнүүдэд явж, шинэ хүнтэй танилцдаг.
Тэгвэл Улаанбаатар хотод ч гэсэн Ганц биечүүдийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Тухайлбал UBPassport оффист ганц бие хүмүүст зориулсан арга хэмжээ 09:00-21:00 цаг хүртэл болно. Дээр нь нэмж хэлэхэд өнөөдөр гадуур маш олон брэнд хямдрал зарласан байна лээ. Мэдээж хямдрал нь бүх хүнд зориулагдсан. Тиймээс л хостой, гэр бүлтэй хүмүүс ч гэсэн жил бүрийн энэ өдрийг далимдуулан худалдан авалт хийдэг.