1045
 
 

ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

1045

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс заслын тасаг болон ГССҮТөвийн эмч нартай хамтран өвдөгний үе солих мэс заслыг дүүрэгтээ анх удаа амжилттай нэвтрүүллээ. Өвдөгний үе солих мэс засал нь насжилттай холбоотой 50-иас дээш насныханд түгээмэл тохиолддог  байна. Тус мэс засал нь  улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хийгддэг байсан бол мэс заслыг дүүрэгт хийснээр орон зай, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэх юм.
Цаашид Багануур дүүргийн эмнэлэг өвдөгний үе солих болон түнхний үе солих мэс заслыг бие даан тогтмол хийж, дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулахаар зорин ажиллаж байна.