1045
 
 

ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЪЯ

Хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх нь эцэг эхчүүдийн үүрэг. Хүүхдээ хараа хяналтдаа байлгах талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, Цагдаагийн Ахлах дэслэгч С.Баасанжаваас тодрууллаа. “Бага насны хүүхдийг гэрээс нь сургууль хүртэлх замд гараас гарт хүргэх шаардлагатай. Мөн хүүхэдтэйгээ сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Хаана хэнтэй найзалж нөхөрлөж байна бусадтай хэрхэн харилцаж байна. Зан төлөвшил болон хүмүүжлийн байдал дээр нь хяналт тавих хэрэгтэй байна. Ингэснээр таны хүүхэд зөв хүмүүжил төлөвшлийг олохоос гадна бусдын гэмт халдлагад хамгаалагдах үндэс суурь болно. Мөн Багануур дүүргийн хувьд эцэг эхээсээ хол айлд буюу “тавиул” хүүхдүүд тодорхой хэмжээнд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн дээрх хүүхдүүдэд хараа хяналтаа сайжруулах айлд үлдээж байгаа тохиолдолд тухайн айлын хүмүүст хүүхдээ сайн захих. Мөн асран хамгаалж байгаа хүн, багш сурган хүмүүжүүлэгчтэй байнгын холбоотой байх. Мөн гэмт халдлагын нөхцөлийг бий болгож байгаа учраас аль болох оройн цагаар хүүхдээ гэртээ байлгах шаардлагыг тавих хэрэгтэй байна.” гэлээ.
Хүүхдийнхээ хорт зуршлын хэрэглээнд хяналт тавих хэрэгтэйг дүүргийн Цагдаагийн хэлтсээс зөвлөж байлаа. Үүнд архи, тамхи, будаг шингэлэгч, газ болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэж байна уу? зэрэгт  хараа хяналтаа сайжруулж хяналт тавих. Энэ төрлийн зүйлд уруу татагдахаас сэргийлж байнга сануулж, хор уршгийг таниулж, хүүхэдтэйгээ ярилцаж байхыг тус Цагдаагийн хэлтсээс зөвлөж байна.