1045
 
 

ҮЛГЭРЧ ААВ ЭЭЖИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, “Гүүд-Нэйборс” ОНХХ хамтран “Үлгэрч аав ээжийн өдөрлөг” зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь залуу гэр бүлүүдэд түүх, соёлын өвийг хамгаалах, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг өвлүүлэх залуучуудын оролцоог дэмжих, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх юм. 
Энэхүү арга хэмжээг дүүргийн цэцэрлэг сургуулийн 500 гаруй хүүхэд, багачуудыг эцэг эхчүүдийн хамт хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тухайлбал Налайх дүүргийн найман цэцэрлэг, 25 бүлгийн 300 хүүхдийг хамруулан 60 минутын “Үлгэрийн цаг”-аар “Үлгэрч аав ээж”-ийн төлөөлөл хүүхэд багачуудад үлгэр уншиж өгөв.
Мөн түүнчлэн Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн хоёрдугаар ангийн нийт 250 сурагчийн эцэг, эхчүүдийн хамт уг нэгдсэн өдөрлөгийн арга хэмжээнд урьж оролцууллаа. Өдөрлөгийн хүрээнд урлагийн тоглолт, “Хүүхдийн эрх” хүүхэлдэйн театрын жүжигчилсэн тоглолт, “Хариуцлагатай аав, ээж” эцэг эхчүүдийн сургалт, “Ботгохон” явуулын номын сангийн үйлчилгээ зэрэг олон үйл ажиллагаанууд боллоо.