1045
 
 

БУЛГАНЫ ЧАЦАРГАНА ТӨСӨЛ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт дэвшүүлсэн иргэн бүрийг ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхээр “Булган жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг гаргасан.
Чацаргана нь “хаан” жимс гэж нэрлэгддэг бөгөөд манай оронд ургасан уг жимс нь үрийн тосны агууламж өндөртэй. Энэ хөтөлбөрт чацарганын суулгац олгох, усалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх, худаг гаргах, цахилгааны эх үүсвэрээр хангах зэрэгт “Байгаль хамгаалах сан”, “Шинэ хөдөө” төсөл, “Тариалан эрхлэлтийн дэмжих” сангаас нийтдээ 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Булган аймагт тариалсан чацарганын амьдрах магадлал 48,6 хувьтай байдаг. 
Тус хөтөлбөрт хамрагдсан бүлгийн гишүүний яриаг хүргэе. “Чацаргана төсөлд бүлэг болоод хамрагдсан. Тус төсөлд хамрагдсан хүмүүсийн дунд эрдэмтэн, докторууд ирж хэрхэн тарьж ургуулах, арчлах зэрэг бүх мэдээ мэдээллээр хангаж өгсөн. Үүний дараа хамтын хүчээр газраа бэлдэж, суулгацаа суулгасан. Өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хамгийн сайнаараа усалж тордсон. Эхний жил нийт суулгацын 40 орчим хувь нь сайн ургасан. Дараагийн жил нь нөхөн тариалалт хийсэн. Энэ жил нийт модны 50 орчим хувь нь тодорхой хэмжээний ургац өгсөн нь бидний хувьд томоохон урам болж байна. Энэ төслийг санаачилсан бүх хүмүүс маш их баярлалаа”