1045
 
 

ДУЛААН ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Аймгийн ИТХ-аас “Энержи плас” ХХК-ийн дулааны станц, “Булган мээж” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг ажиллуулсан юм. 
Орон нутгийн өмчит “Булган мээж” ХХК-ийн менежментийг сайжруулах, дулаан үйлдвэрлэх, борлуулах аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих, хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангах, Булган суманд шаардлагатай шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад өглөө. 
Одоогоор дулаан үйлдвэрлэсэн тал 60, түгээсэн нь 40 хувийг авахаар гэрээ байгуулжээ. Дулааны станц ашиглалтад орсноор агаарын бохирдлын хэмжээ мэдэгдэхүйц буурсан. Хэрэглээний халуун устай болох боломжтой болсонд иргэд ам сайтай байгаа аж.