1045
 
 

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖИД ХАШАА БАЙШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

Хөвсгөл аймгийн олон нийтийн мэдээ мэдээллийг алаг-эрдэнэ сумаас хүргэж байна
Тус сум 3300 хүн амтай, 230 мянган толгой малтай. Байгалийн цогцолборт газартай. Үүнд Гал нуруу хад, Манийн зургаан үсэг, Эрхэл нуур, Буган чулуун хөшөө, Ёгт хад, Яргис уул зэрэг байгалийн цогцолборт газрууд багтдаг. Сумын онцлог нь аялал жуулчлал, мал аж ахуйн салбарыг хөгжүүлж ард иргэд орлогоо бүрдүүлж ажилладаг. Энэ жил Хөвсгөл Аймгийн засаг дарга Ганболдтой үр дүнгийн гэрээ байгуулан төрийн бодлогын шинж чанараа тодорхойлохдоо ЗИС зарчмаар ажиллахаар гарын үсэг зурж гэрээ байгуулсан юм. 
ЗИС зарчим нь Зүтгэл, Итгэл, Сэтгэл гаргаж  хамтран ажиллах юм. Энэ зарчмыг өвөрлөж бүрэн эрхийн хугацаанд ажиллажээ. Мөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ТББайгууллагуудтайгаа хамран засаг орон нутагтаа орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж санаачилж ажиллажээ. 

Энэ талаар  Алаг-эрдэнэ сумын засаг дарга Төмөрбаатарын Ганболд хэлэхдээ “Бид хамгийн эхний жилд өрх толгойлсон олон хүүхэдтэй амьжиргааны нөхцөл хүнд Ганчимэг эмэгтэйг сонгож орон сууц хөтөлбөрийг олгож байсан бол хоёр дахь жил ахмад настанд дэмжлэг үзүүлж байсан. Харин 2019 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалах өрхийг хөгжлийг дэмжих жил болгож зарласантай холбогдуулан мөн өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйчүүдийн нөхцөл байдлыг судалж үзсэн. Судалгаагаар Нямдоржийн Анхцэцэг зургаан хүүхэдтэй. Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй байсан. Иймээс багаар ярилцан энэ олон хүүхэдтэй эмэгтэйд өгөх зөв хэмээн үзсэн.” гэлээ.

1045
Энэ жил шинэ хашаа байшингаа сумын захиргаанаас хүлээн авч амьдарч буй иргэн Нямдоржийн Анхцэцэгийн яриаг танд хүргэе. “Би Алаг-Эрдэнэ сумын Тавдугаар багт оршин суудаг, таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Таван хүүхдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Урьд өмнө нь би таван хүүхэдтэйгээ гэрт амьдардаг байлаа. Өөрийн гэсэн хашаа байхгүй айлын хашаа дамжин амьдардаг байсан. Сум засаг захиргаандаа намайг дэмжсэн бүх хүмүүс баярласан талархсанаа илэрхийлье. Одоо энэ сайхан хашаа байшиндаа сэтгэл хангалуун хүүхдүүдтэйгээ амьдарч байна.”
Хөвсгөл аймаг 2019 оныг Хүүхэд хамгааллын нэрлэсэн жил болгон зарласан байдаг. Алаг-Эрдэнэ сумын хувьд тус нэрлэсэн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа төрийн албан хаагчид, манлай малчдынхаа хэмжээнд зохион байгуулжээ. Өнөөдөр 2019 оны Арван нэгдүгээр сарын 10-нд залуу гэр бүлийн андгай чуулганы ажил тусгагдан хийж хэрэгжлээ. Энэ үйл ажиллагаа нь 2017, 2018, 2019 онд 50 гэр бүлийг урилгаар өөрөөр хэлбэл 100 залуучуудыг урин оролцуулжээ. Мөн бусдыгаа манлайлан амжилттай явж байгаа Аймгийн хошоо аварга малчин Даваадорж, Аймгийн аварга малчин Мэндсайхан, Мянгат Сумын аварга малчин Олзвой гэсэн гэр бүлүүдийг урьж оролцуулсан юм.
Оролцуулсан учир нь залуучууд хөдөлмөрлөж, Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадвал сайхан амьдарч мөн эргээд улс нийгэмдээ тустай хүн болдог гэсэн үлгэр жишээг харуулахыг зорьжээ. Монгол улсын иргэн бүрийн өрх гэр бүл бат суурьтай байвал улс орон төдий чинээ бат бөх байна.