1045
 
 

5000-ААР КАРТ НЭЭЛГЭЭД БҮТЭН ЖИЛ ҮНЭГҮЙ НОМ УНШААРАЙ

1045

АНУ-ын Соёл Мэдээллийн Төвөөр зочлов.
Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн Америкийн Соёл Мэдээллийн Төвийн хөтөлбөр хариуцсан ажилтан Байгальмаатай ярилцлаа. Тэрээр “Манайд сайн дурын ажил хийгээд, хичээл номоо давтсаар байгаад Харвардад тэнцсэн хүүхэд байдаг.” гэсэн юм. Нээрэн л үүдээр нь ороход эрдэм номын “үнэр” үнэртэж байлаа.
Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хотын төв номын сан хамтран 2004 онд Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулжээ. Уг төв нь олон нийтэд нээлттэй төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал “Америкийн тухай ярилцъя” цуврал лекц, кино үдэш хөтөлбөр, тоглоомын өдөр, Англи хэлний яриа болон илтгэлийн клуб зэрэг уулзалт тогтмол зохион байгуулдаг.
Онцлох хөтөлбөр нь уншлагын танхимд явагддаг кино үдэш хөтөлбөр ажээ. Кино үзэх дуртай хүмүүс давхар Англи хэлний сонсгол, үгийн баялгаа нэмэх боломжтой. Энэ хөтөлбөр сард дөрвөн удаа уг хөтөлбөр болдог. Мөн Америкийн тухай ярилцъя лекц Пүрэв гараг бүр тогтмол явагддаг. АНУ-ын Элчин сайдын яамны ажилчид, Англи хэлний багш нар мөн Элчин сайд өөрөө хүртэл ирж яриа хийдэг байна. Түүнчлэн Америкт сургууль төгсөгчдийн холбооны лекцээр дамжуулан АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг болох Fulbright-ын талаар мэдээлэл авахад нээлттэй.
Уг төвд 2004 онд уншлагын танхим нь нээгдэж, 2012 онд 100 хүний суудалтай хөтөлбөрийн танхимтай болжээ. Танхимууд нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Уншлагын танхимын Мультимедиа лаб буланд IMac компьютер ашигладаг.
Сурвалжилгаар явсан ЕБС-ийн 12-р ангийн сурагч Саруул хэлэхдээ “Өнөөдрийн очсон сайхан сэтгэгдэл төрүүллээ. Энд оюутан залуус өөрийгөө хөгжүүлэхээс гадна гэр бүлээрээ чөлөөт цагаа үр дүнтэй бас хөгжилтэй байдлаар өнгөрүүлж болох өрөө тохижуулсан байсан нь сонирхол татсан.” гэлээ.
Том хүн 5000, ЕБС-ийн сурагч 3000 төгрөгөөр карт нээлгээд Улаанбаатар хот дахь Нацагдоржийн номын сангийн дөрвөн салбараар үйлчлүүлэх эрхтэй болдог. Нэг удаа карт нээлгээд л 2000 гаруй ном, 30 гаруй сэтгүүл, 150 гаруй кино, ганцаарчилсан кино үзэх хэсэг, лаборатори компьютер зэргийг бүрэн ашиглах боломжтой. Сонсогч та гэр бүлээрээ ирж карт нээлгээрэй.
Сүүлийн үед хүүхдүүд IELTS, TOEFL GMAT, GRE зэрэг шалгалтад бэлдэж байгаа харагддаг. Манайд интернет үнэгүй болохоор хүүхдүүд өөрсдийн компьютероо авч ирээд өдөржин сууж болно. Уншлагын танхимд өдөрт дунджаар 30-50 хүүхэд ирж суудаг, 35 орчим суудалтай аж.
Дээр нь ЕБС-ын хүүхдүүд зориулсан охидын мөн АНУ-руу бүтэн нэг жил сурах солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй. 2017 оноос хойш Боловсролын зөвлөгөөний төв нээсэн. Тэндээс “АНУ-д сурах 5 алхам” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хэрхэн сурах, суралцах талаар үнэгүй зөвлөгөө өгдөг юм байна.
1045