1045
 
 

ЦАРЦАА НОГООН: ДАХИВАРАА АНГИЛЖ ХЭВШЬЕ!

Хэдийгээр хүмүүс хогоо ангилан ялгах нь нэмэгдсэн ч манай улсад дахивар хүлээн авч, цааш нь түгээдэг нэгдсэн систем байхгүй. Тиймээс энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх гэж Царцаа Ногоон дахивар түүхий эдийн тээврийн үйлчилгээ бий болжээ.

Энэ байгальд ээлтэй үйлчилгээ анх Хогоо багасгая фейсбүүк группээс эхэлсэн юм. Тус группийн админ Б.Мөнхзул, Б.Саруул нь эхний ээлжид цахим орчинд хогоо хэрхэн багасгах, ангилах талаар мэдээлэл хуваалцдаг байв. Харин дараа нь группт нь ээжүүд, хүүхдүүд нэгдсээр одоо 19 мянган гишүүнтэй болсж, үйлчилгээ болтлоо өргөжсөн аж.

 

БЗД-ийн 26-р хороо, "Хогоо багасгая" ангиллын булан байршуулсан. Уг ангиллын булан нь 24 цагийн турш нээллтэй. Харин та өөрөө очиж дахивараа тушаах цаг завгүй бол гэрийн нөхцөлд доорх бүх төрлийн дахиварыг цуглуулаад Царцаа Ногоон- руу хандахад л болно. Дуудлагын мөнгө 5000 төгрөг. Энэ нь зөвхөн унааны хөлсний мөнгө бөгөөд Царцаа Ногоон нь ашгийн бус, сайн дурын үйлчилгээ юм.

  • PET/PETE буюу ус ундаа, жүүсний хуванцар сав
  • HDPE буюу шампунь, нүүрний тосны сав зэрэг ахуйн хуванцар сав
  • PP хуванцар (нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ)
  • LDPE нийлэг уут
  • Сүүний сав

Тэд дахиваруудыг таны өмнөөс 10 гаруй үйлдвэрт нийлүүлж өгнө. Мөн албан байгууллагат ашиглаж болох гурван өөр ангиллын хогийн сав бүтээжээ.

Та Царцаа Ногоон үйлчилгээг авахыг хүсвэл Царцаа Ногоон фэйсбүүк хуудсаар зочлон  мессеж бичих товчийг дарахад л болох юм байна.