1045
 
 

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДСЭН ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу “Хамтдаа хөгжинө”, “Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүгээр дамжуулан дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор "Налайх зах" худалдааны төвд "ЖДҮДТөв-ийн дэргэдэх борлуулалтын нэгдсэн цэг байгууллаа.
Тус цэгт үндэсний загвар бүхий төрөл бүрийн дээл, хүрэм, цамц, ноос ноолууран бээлий, ороолт, малгай, эсгий углааш, гэрийн шаахай зэрэг үйлдвэр эрхлэгчдийн урлалыг худалдаалагдахаас гадна бүх төрлийн хувцасны захиалга, засварын үйлчилгээг мөн үзүүлэх аж.