1045
 
 

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ БОЛНО

1045

Сүрьеэн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тжлд уушгины сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох нь чухал. 
Энэ талаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэн кабинетын зохицуулагч эмч Д.Мэндбаяраас тодрууллаа.
“Монгол улсад сүрьеэ өвчин тархац өндөртэй өвчний тоонд хамаарагддаг. Тиймээс Налайх дүүрэгт сүрьеэ өвчний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ энэ сарын 18-20-ны хооронд Налайх дүүргийн Гуравдугаар хорооны “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн зааланд болно. Уул уурхай болон жижиг бичил уурхай эрхлэгчид уушгиндаа тоосжилттой, сүрьеэгээр өвчлөх магадлалтай. Налайх дүүргийн хувьд сүрьеэгээр өвчлөл 10.000 хүн амдаа харьцуулахад улсын дунджаас өндөр гэж тооцогддог. Улсын дундаж 17.2% байхад налайх 17.8% байх жишээтэй.  Эрүүл мэндийн даатгал шаардахгүй бөгөөд одоо уул уурхайн салбарт ажиллаж буй, өмнө нь ажиллаж байгаад тэтгэвэрт суусан бүх иргэдэд үзлэг шинжилгээг хийнэ” 
Налайх дүүрэгт 18-50 насны эрчүүд бичил уурхай эрхэлдэг юм. Сүрьеэгээр өвчлөгчдийн ихэнх хувийг 18-45 насны ид хөдөлмөрлөх, хийж бүтээх насны эрчүүд эзэлж байна. Дүүргийн хэмжээнд уг кабинетаар жилдээ ойролцоогоор 70-80 хүн оношлогддогоос нийт өвчлөгчдийн 55 хувийг эрчүүд эзэлдэг.