1045
 
 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Засаг даргын тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Тус өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт зохион байгуулж ирсэн. Энэ удаа Арван-нэгдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Дөрөвдүгээр хорооны ажлын албаны байранд 09:00-17:00 цагийн хооронд болно. Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний, захиргааны, эрүүгийн болон гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.