1045
 
 

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

1045

Автомашин эзэмшигч иргэд шөнийн цагаар харуул хамгаалалтгүй, гэрэлтүүлэггүй газар автомашинаа удаан хугацаагаар байрлуулах мөн бусдын сонирхол татах эд зүйлээ автомашиндаа байрлуулснаар автомашины хучлага, эд анги алдагдах үндсэн шалтгаан нь болдог байна. Иймд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэддээ сэрэмжлүүлэг хүргүүлэх зорилгоор “Хучлага” хэсэгчилсэн арга хэмжээг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна.
Энэ талаар Цагдаагийн хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад А.Солонго хэлэхдээ “Арга хэмжээний хүрээнд орон сууцны хороололд шөнийн цагаар удаан хугацаагаар орхидог автомашины эзэмшигч нарт сэрэмжлүүлгийг биечлэн хүргэж, зурагт хуудас тарааж автомашинд нь байршуулан ажиллаж байна. Орон сууцны байр, гарааш орчимд хяналтын камерыг шинээр байрлуулж, өмнө нь ашиглаж байсан камерыг шалгаж, эвдэрч муудсан, шаардлага хангах эсэхийг тогтоож, засварлуулж хэвийн ажиллагаанд оруулах талаар хариуцсан СӨХ, ААНБ-ын удирдлагуудад Цагдаагийн байгууллагын зүгээс зөвлөмж хүргэн ажиллаж байна. Энэ төрлийн гэмт хэргээс та бүхэндээ сэрэмжлүүлэг болгон хүргэхэд. 78 дугаар байрны урд талд байрлуулсан автомашины аккумулятор, хучлага,толь алдагдсан. Мөн дөрөв болон 22 дугаар байрны урд байрлуулсан автомашинуудын эд ангийг эвдэж гэмтээх зөрчлүүд бүртгэгдсэн байна. Энэ талаар хариуцсан аж ахуйн нэгж байгууллагууд, хороо хариуцсан хэсгийн байцаагч нар Цагдаагийн байгууллагын зүгээс зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Зөвлөмжийн дагуу хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллаарай.” гэлээ.
Мөн иргэд та бүхэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, өөрийн эзэмшлийн автомашинаа харуул хамгаалалтгүй, гэрэлтүүлэггүй газар удаан хугацаагаар байрлуулахгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг тус Цагдаагийн хэлтсээс зөвлөж байна.