1045
 
 

“ЭЭЖ” ПРОГРАММ НЭВТРҮҮЛЛЭЭ

1045

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг хийж, жирэмсний болон төрсний дараах хяналтыг сайжруулж хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах, эх баригч нарын мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтын “Ээж” программыг нэвтрүүллээ. Программыг ДЭМБ, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн анхан шатны эрүүл мэндийн 28 байгууллага, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт нэвтрүүлж, эх баригч нарыг сургалтад хамруулан, мэдлэг чадварыг сайжруулахад чиглэн ажиллаж байна. 
Аймгийн хэмжээнд 15-49 насны эмэгтэйчүүд нийт хүн амын 40 орчим хувийг эзэлдэг. Тэдний 10 хувийг зорилтот бүлгийн эмэгтэйчүүд эзэлж байна. Эх хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч, жирэмсний хяналт хангалтгүй, хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс энэхүү программ нэвтэрснээр нөхөн үржихүйн насны 36000 эмэгтэйчүүдийн бүртгэл шивэгдэж эрүүл мэндийн байгууллагуудын хяналтад орох ажээ.