1045
 
 

ОРОН СУУЦНЫ ХАЛААЛТ МУУ БАЙНА

Хүйтний эрч чангарсан энэ үед орон сууцны халаалт муу байгаа талаар зарим иргэн гомдолтой байна. Тиймээс Булган сумын засаг даргын тамгын газраас тавдугаар багийн иргэдийн нийтийн хурлыг хийлээ. Учир нь орон сууцанд амьдардаг иргэдийн ихэнх нь тавдугаар багт харьяалагддаг юм. 
Энэ талаар Булган сумын засаг дарга Б.Наранбаяр хэлэхдээ “Сүүлийн үед орон сууцны халаалтын талаар иргэдээс бичгээр болон амаар олон санал гомдол ирж байна. Асуудлын дагуу зохих шатны хүмүүс нь үүрэг өгсөн. Мөн би дулаан үйлдвэрлэж байгаа “Дулааны станц”  болон “Булган Мээж” ТӨХК-ны дулаан дамжуулах төвүүд дээр очсон. Станц дулаанаа 83 градусаар өгч байсан. Харин дулаан дамжуулж байгаа газар тохируулга хийх шаардлагатай харагдсан. Тиймээс яаралтай тохируулга хийдэг мэргэжлийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэх чиг үүрэг өгсөн.”  гэлээ.
             Тус хурал орон сууцны халаалтын талаар тодорхой тайлбар өгөхөөр “Булган Энержи Плас”-Дулааны станцын захирал, инженер болон, “Булган мээж” ТӨХК инженерүүд ирж иргэдэд мэдээлэл өглөө.