1045
 
 

ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭС СУРГАЛТ ЗОХИОГДЛОО

1045

Байгууллагын үйл ажиллагааг тэтгэдэг гол зүйл бол ажилчид болон удирдлага хоорондын харилцаа билээ. Баянхонгор аймгийн Хот тохижилт ОНӨХХК ажилчдынхаа хандлага харилцаанд анхаарал тавьж сургалт орлоо.
Нийт 20 гаруй ажилтантай энэ байгууллага өнгөрөгч долоо хоногоос эхлэн “Өөрчлөлтийн үндэс” цуврал сургалтад хамрагдаж эхэллээ. Уг сургалтын гол зорилго нь аж ахуйн байгууллага ажиллаж буй ажилчид хийж буй зүйлээсээ урам зориг авч мөн бусдад сайн сайхныг түгээдэг хамт олон болох явдал юм. 
“Өөрчлөлтийн үндэс” сургалтын талаар “Үүрэгтэй залуус” ТББ-ын лектор  А.Мөнхдалай хэлэхдээ “Уг сургалтын гол зорилго нь аж ахуйн нэгж байгууллагууд болоод  хувь хүний өөрчлөлтийн тухай юм. Хувь хүн өөрчлөгдөж байж албан байгууллага цаашлаад нийгэм өөрчлөгддөг. Албан байгууллагын гол дөрвөн нөөцийн гол тулгуур болох хүний нөөцтэй гэдгийг энэ сургалтаар тусгаж өгсөн.” гэлээ.
Мөн “Цэвэр хот” ХХК-ийн хамт олон нь Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжин байгууллагын ажилчдын нийгмийн асуудал, хүүхдүүдийн эрхийг хангаж ажиллах хүүхдийн төлөө зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа аж.