1045
 
 

“MAGIC CAFE”-Г НОМТОЙ БОЛГОЁ

Та номд хайртай нэгэн үү? Тийм бол танд тавиураар дүүрэн номын цуглуулга бий гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл уншаад дууссан номоо хий дэмий л хадгалахын оронд бусдад хандивлах боломжтой.

Ид шидийн орон хоёрын Хүүхэд хөгжлийн ордонд гэр хороолол дундах анхны кофе шоп нээгдэх гэж байна. “Magic café кофе шоп нь дотроо номын сантай. Та нэг ном хандивласнаар Ид шидийн орон төслийн “Magic Cafe”-г номтой болгоход гар бие оролцох юм.

 “Нэг номоор ид шидийг бүтээе” аянд дараах байдлаар нэгдээрэй:

  • Ид шидийн орон 2 төвийн нээлттэй өдөрлөгийн үеэр номоо хүлээлгэн өгөх
  • Ажлын өдрүүдээр Chuu Chuu Travel Club болон Лантуун дохио ТББ-ын төв оффис буюу Улаанбаатар чуулганы зүүн талд Архитектор ордонд хүргэх
  • Өөрийн фейсбүүк хаягаараа нэвтэрч аянд нэгдсэн зургаа оруулж #НэгНомоорИдШидийгБүтээе гэх түлхүүр үгийг ашиглан гурван найзаа уриалах

 

Эцэст нь хэлэхэд “Magic cafe-д нэг нэгээр ном хандивлаж мянга мянган номтой номын сан бий болгоё. Та энэ долоо хоногт Улиастайн эцэст байрлах Ид шидийн оронд зочлонгоо ном хандивлаарай. Мөн тэндэхийн кофе шопоор үйлчлүүлээрэй. Тус кофе шоп нь хоёр төрлийн цэсээр үйлчлэх аж. Үндсэн үнэ ба хандивлагчдад зориулсан хоёр төрлийн цэстэй. Хэрэв та “хандивлагч”-ийн үнээр кофе худалдан авч уувал Ид шидийн орны үйл ажиллагаанд нь хандив өргөж байгаа гэсэн үг.

Утас:77076996