1045
 
 

БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ АЯН ӨРНӨЖ БАЙНА

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байна. Байгууллага, аж ахуйн нэгжийг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор “Би хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулж байгаа юм.
 Үүнтэй холбоотой сургалтыг “Боловсрол” цогцолбор сургуульд зохион байгууллаа. Сургалтад нийт 300 орчим эцэг эх оролцож, Гэр бүл судлаач, багш Ж.Баясгалан эцэг эхчүүдэд хүүхэдтэй холбоотой сургалтыг хийлээ. 
 Уг аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дадал хэвшлийг бий болгоход эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, бодитоор нөлөөлөх аж.