1045
 
 

ИРГЭДИЙН АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧИНГ САЙЖРУУЛНА

Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг "Иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан 241 дүгээр цэцэрлэгийн хамт олон үйлчилгээний ажилтан Г.Ариунчимэгт таван  ханатай гэр гардууллаа.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа хэлэхдээ “Дүүргийн 241 дүгээр цэцэрлэгийн хамт олон бид 2019 оныг дүүргийн ИТХ-аас дүүргийнхээ иргэдийн амьдрах орчинг сайжруулах жил болгосонтой холбогдуулаад нэлээн олон ажлуудыг хийсэн. Энэ олон ажлууд дундаасаа бид тус цэцэрлэгийн анхны ажилтан Г.Ариунчимэгтээ байгууллага хамт олныхоо сэтгэл итгэлийн дээжээр таван ханатай гэрийг бэлдсэн. Ингээд Г.Ариунчимэгийнхээ цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд энэхүү гэрээ гардуулж өгч байгаа юм.”  гэв.
Тус цэцэрлэгийн ажилтан Г.Ариунчимэг нь байгууллагынхаа анхдагч ажилчдын нэг юм.