1045
 
 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ӨВЛИЙН ХУВААРЬ ИРЭХ ЖИЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ

1045

Улаанбаатар төмөр зам зорчигчдын галт тэрэгний зун, өвлийн цагийн хуваарийг  жил бүр сольдог. Энэ жилийн өвлийн цагийн хуваарь Арван-нэгдүгээр сарын 02 ноос ирэх жилийн Дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Энэ талаар Эрдэнэт өртөөний дарга Д.Эрдэнэчимэг хэлэхдээ “Цагийн хуваарь өөрчлөгдсөн гол нөлөө нь хуучин ачаалал бага байхад Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Шарын голын гээд нэг л галт тэрэг  явдаг байсан. Иргэдэд ойлгомжтойгоор хэлэхэд Дархнаас салдаг байсан бол дангаараа галт тэрэг болсон гэсэн үг. Бие даасан ганц галт тэрэг болохоор Эрдэнэт рүү явах галт тэрэг ихэснэ, иргэдийн зорчигчдын суудал ч нэмэгдэнэ.  Шинэ хуваариар явснаас хойш зарим үед хангалттай үед 70-80 хувийн дүүргэлттэй гэсэн үг.”  гэв.
Иргэд галт тэрэгний зорчих тасалбараа цахимаар болон урьдчилан захиалан авах боломжтой. Монгол орны аль ч өртөөнөөс, хүссэн чиглэлдээ билет урьдчилан захиалаарай. Харин цахимын хувьд та байгаа газраас чөлөөтэй захиалах боломж бий. Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд оройны 09:40 минутаас хөдлөөд өглөө 07:55 минутад очно. Харин Улаанбаатараас 20:20 минутад хөдлөөд Эрдэнэт хотод өглөө 07:00 минутад ирж байна.