1045
 
 

ЭРДЭНЭТ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛНО

1045

Эрдэнэт болон Дарханыг улсын зэрэглэлтэй хот болох асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж, баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хот шиг нийслэл  дүүрэг хороогоор ангилагдаж, төрийн үйлчилгээ иргэдэд илүү шуурхай хүрч, иргэдийн амьдралд нөлөөлнө гэж зарим гишүүд үзлээ. Энэхүү санал нь Орхон болон Дархан-Уул аймгаас сонгогдсон зургаан гишүүдээс гарчээ.
Ийнхүү 2019 оны Арван-нэгдүгээр сарын 14-ний өдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцож санал дэвшүүлснээр батлагджээ. Ийнхүү Орхон аймаг Эрдэнэт хот болсноор газар нутгийн хувьд тэлэхээс гадна, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд гарах юм. Энэхүү батлагдсан хуулийн хэрэгжилт  2020 оны Тавдугаар сараас эхэлнэ.