1045
 
 

СОРИЛГО ШАЛГАЛТЫН ҮР ДҮН

1045

Налайх дүүрэгт боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Налайхын боловсрол 2020” хөтөлбөрийг 2017 оноос амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2018 оноос эхлэн “Чадварлаг багш чанартай боловсрол” төсөл амжилттай хэрэгжсэн. 
Энэ талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяагаас тодрууллаа. “Эдгээр төслүүд болоод дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Налайх дүүргийн боловсролын чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Тухайлбал өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Налайх дүүрэг ЭЕШ-ийн дүнгээрээ улсад болон нийслэлдээ дээгүүр байр эзэллээ. 2018 оны ЭЕШ-ийн үзүүлэлтээр Налайх дүүрэг нийслэлийн есөн дүүргээс тавдугаар байранд жагссан. Улсын хэмжээнд 11 дүгээр байранд жагсаж байгаа амжилтыг гаргаж чадсан. Энэ амжилтад гол хөшүүрэг болсон ажил нь дүүргийн засаг даргын нэрэмжит сорилго шалгалтыг ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулж ирсэн. 2019 оны сорилго шалгалт эхэлсэн. Дүүргийн хэмжээний дөрвөн сургуулийн төгсөх ангийн 260 гаруй сурагч энэ сорилго шалгалтад хамрагдана. Эхний сорилго шалгалт Арваннэгдүгээр сард зохион байгуулагдаж байгаа бол дараагийн шалгалтууд нь Гурав болон Тавдугаар саруудад болно.” гэлээ.
Энэ сорилго шалгалтыг зохион байгуулснаар сурагчдад ямар хичээлээр яаж оролцох болоод шалгалтын агуулга ямар байдаг талаар ойлголтыг өгч байгаа учраас төгсөх ангийн сурагчид үндсэн шалгалтад амжилт гаргахад нөлөөлнө гэж үзэж байгаа юм.