1045
 
 

МӨНХ-ЦОХИЛОХУЙ ЭМНЭЛЭГ

Мөнх-Цохилохуй эмнэлэг нь дотор зүрх судасны чиглэлээр 2001 онд байгуулагдсан. Биохимитэй холбоотой бүхий л шинжилгээнүүдийг авдаг эмнэлгийн талаар анагаах ухааны магистр, клиникийн профессор, Мөнх-Цохилохуй эмнэлгийн захирал Алтанцэцэгээс мэдээлэл авлаа.
 “Мөнх-Цохилохуй дотор, зүрх судасны эмнэлэг нь 2001 онд 10 хүний ортой дотор зүрх судасны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо 19 жил болж байна. Манайх иж бүрэн лабораторийн шинжилгээ хийдэг. Клиникийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, биохими нь дотроо элэгний үйл ажиллагааны сорилт, бөөрний үйл ажиллагааны сорилт биохимитэй холбоотой бүхий л шинжилгээ авдаг.”
Ховд нутгийнхаа ард түмний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ту байгууллагын ажлын хамт олон нь инээмсэглэн угтаж, баярлуулан үдье уриан дор ажиллаж байна.