1045
 
 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар нь есөн дүүрэг, 21 аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг  төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон. Ийнхүү зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.
Энэ онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сургалтын арга хэмжээг, Эх алтай тогтвортой хөгжил ТББ, Ахмадын өдрийн үйлчилгээг ахмад чөлөөт эмч нарын холбоо, гэрийн асаргаа үйлчилгээг, аймгийн улаан загалмайн хороо, ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг Эмэгтэйчүүд-гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг ивээл эмнэлэг үзүүлэхээр аймгийн ХХҮГ-тай гэрээ байгуулан ажиллажээ.
Тэгвэл аймгийн ХХҮГ-аас Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хөтөлбөрөөс санхүүжилт авч ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн дээрх ТББ-ын төлөөллүүдтэй үр дүнгийн уулзалт хийлээ.
 Энэхүү уулзалтаар гэрээний дагуу үйл ажиллагаагаа дүгнэн, тухайн ажлын үр дүн, мэдээллийг сонсож, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж иргэддээ хүрч ажиллах боломж байгааг ярилцан харилцан санал солилцсон юм. Эдгээр таван ТББ нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг 2019 онд Жаргалант сумын зорилтот бүлгийн 700 гаруй иргэнд үзүүлжээ.