1045
 
 

ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭНД ҮЙЛЧИЛНЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй” зарчимд тулгуурласан тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх, иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах, идэвхтэй хяналтыг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс Баруун-Урт сумын есөн багийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийнэ. 
Энэхүү аян “Энэрэл” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-наас эхэлсэн. Аяны үйл явцын талаар тус өрхийн эрүүл мэндийн төвийн дарга их эмч Д.Намдахнаран хэлэхдээ “Энэрэл өрхийн эмнэлэгт 5, 7 ,9-р багийн иргэдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар өрхийн эмнэлэг дээр нь ирж үзлэг оношилгоо хийж байна. Үүнд дотор, мэдрэл, хавдаг, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, эхо гэм мэт нарийн үзлэгүүд багтсан. Багийн засаг дарга нар хамтран ажиллаж байгаа тул 150-200 хүнд дугаар авч үзлэгт хамрагдлаа. Мөн Баруун-Урт сумын есөн багийн зорилтот хүмүүст энэ сарын 30-нд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийх юм.”  гэв.
Мөн тус өдөр эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлгийн тусламж авч чаддаггүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүс хамрагдах боломжтой аж.