1045
 
 

ХҮН БҮР НӨЛӨӨЛӨГЧ

Нийгмийг хувьсган өөрчлөгч нөлөө бүхий дэлхийн хэмжээний манлайлагч нартай дэлгэцээр уулзах боломж танд байна. ДОМЧ буюу Дэлхийн Оргил Манлайллын Чуулганыг 25 орчим жилийн өмнө Америкийн Чикаго хотын Христийн чуулганы пастор Билл Хайбелс үүсгэжээ. 
Анх Билл Хайбелс нийгмийн салбар бүрт буй доголдлыг анзаарсан юм. Тэр нь манлайлагч, удирдагч хүний сул дорой байдлаас болж нийгэм бүхэлдээ хохирч байгаа дүр зураг ажээ. Тиймээс “Манлайлагч хүн тэнхэрч босох нь бүгдэд ашигтай” гэсэн хараатайгаар энэхүү чуулганыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
Одоогоор дэлхийн 150 оронд зохиогдсон, дэлхийн хэмжээний манлайллын чуулган болон өргөжжээ. Харин манай оронд Монголын Христэч тусламжийн байгууллага уг чуулганыг хийхээр болж 2013 онд анхны чуулганыг зохион байгуулжээ.
Түүнээс хойш долоон жил өнгөрчээ. Чуулганы жил бүр өөр өөр сэдэвтэй байдаг ч үргэлж нэг том хараан дор нэгддэг. Тэр нь удирдагч нарыг тэнхрүүлж, босгох юм. Энэ жилийн “Хүн бүр нөлөөлөгч” гэсэн ерөнхий сэдэвтэй.
Монголын Дэлхийн Оргил Манлайллын чуулганыг зохион байгуулах хорооны гишүүн Отгонбаяр чуулганы үүсэл гарлын талаар хэлэхдээ “Манай чуулганы илтгэгчид ярих юмтай, амьдарсан түүхтэй, ярьснаараа амьдардаг, амьдарснаа бусдад хуваалцдаг ийм л хүмүүс гол илтгэгчид болдог. Та бүхнийг энэ чуулганд урьж байна. таны хараа тэлж, зүрх сэтгэл хөгжинө. Таны унасан гутарсан байдал өөрчлөгдөж урам зоригоор дүүрэн болно гэдэгт би бат итгэлтэй байна” гэлээ.
Илтгэгч нарын хувьд Life.Church-ийн тэргүүн пастор, YouVersion Библийн апп санаачлагч Крейг Гроешел, New York Times-ийн шилдэг борлуулалттай номын зохиолч, Өөдрөг үзэлтэн Саймон Синек зэрэг аль хэдийн бусдад нөлөөлж чадсан амжилттай яваа илтгэгчид оролцож найман өөр төрлийн лекц тавина.
Үндсэн үнэ: 30,000₮
Хамт олноороо 5-с дээш хүн хамтдаа - 20,000₮ (1 хүний)
Оюутан 20,000₮ (оюутны үнэмлэхээ авч ирэх)
/Дээрх хөнгөлөлт зөвхөн Улаанбаатар хотод үйлчилнэ./
ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ: Зөвхөн Улаанбаатараас оролцогчид 
ЭНД ДАРНА УУ
УТСААР БҮРТГҮҮЛЭХ БА ЛАВЛАХ:
Улаанбаатар 8998 3030
Эрдэнэт 9536 6446
Дархан 9410 6111