1045
 
 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

“Улс тунхагласны 95 жилийн ой”, “Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой” Монгол Бахархлын өдрийг тохиолдуулан 16 нас хүрч буй залуусын төлөөлөл болох 100 хүн “Иргэний андгай” өргөж иргэний үнэмлэхээ гардан авлаа. Уг үйл ажиллагаа нь 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 
 “Иргэний андгай” өргөх ёслолыг Орхон аймагт ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа. 

Монгол Улсын иргэний андгайд:
Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ.