1045
 
 

ХҮҮХДИЙН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАНА

Япон улсаас Монгол улсад хэрэгжиж байгаа “Хүүхдийг ивээх” сангийн төслөөс Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг чадваржуулах сургалтыг ивээн тэтгэлээ. Уг сургалтын зорилго нь хүүхэд бүрийн эрх тэгш оролцоог хангах нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөхөд чиглэсэн юм.  
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн  Холбооны Улаанбаатар дахь салбарын зөвлөх ээж Алтантүлхүүр хэлэхдээ “Монголын бүх хүүхдийг тэгш боловсролд хамруулах зорилготой Японы хүүхдийг ивээх сангийн ивээн тэтгэлгээр өнөөдрийн сургалт үйл ажиллагаа явагдаж байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд бүрэн хамруулах гэдэг дээр хамтран ажиллаж байна. Бидний тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн төлөө хэн явах бэ? гэдэг их чухал асуудал гэж үзсэн. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд зөвлөн туслах, тэднийг чадваржуулах зорилгоор сургалтаа хийж байна. Сургалтад Ховд аймгийн төвийн болон сумаас ирсэн эцэг эх, нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш гэх мэт олон салбараас хүмүүс оролцож байгаа нь сайшаалтай. Энэ сургалт нэг удаа хийгдээд өнгөрөхгүй давтамжтай хамтын ажиллагаа юм.” гэлээ.
Хүний асуудлыг өөр хүн шийдэхдээ гол нь биш харин зөвлөн туслах тал дээр чадвартай хүмүүсийг бэлтгэж байгаа нь манай сургалтын онцлог хэмээн нэмж хэлж байлаа.