1045
 
 

ПРОКУРОРЫН ГАЗАР ШИНЭ БАЙРАНД ОРЛОО

Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш таван өөр байранд байрлаж байжээ. Ийнхүү анх удаа өөрийн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхрыг дөрвөн айлын орон сууцны зориулалтаар барьснаараа онцлогтой юм.
Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани гүйцэтгэжээ.