1045
 
 

АНГИЛДАГ ХОГИЙН САВ НЭВТЭРЛЭЭ

Баруун-Урт сумын Засаг даргын 2019 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын 100 айлд ангилдаг хогийн савыг суурилуулах ажил явагдаж байна. Энэхүү ажил нь Долдугаар сарын сүүлээс эхэлсэн. Одоогоор хогийн савнуудаа орон нутагт авч ирээд суурилуулахад бэлэн болжээ.
Энэ талаар Баруун-Урт сумын Засаг дарга Б. Батбаатараас тодрууллаа. “Баруун-Урт сумын Нэгдүгээр баг 3700 гаруй хүн амтай, 1200 орчим өрхтэй. Үүнээс 300 гаруй нь гэр хорооллын иргэд ба тэдгээрээс 100 айлд нь ангилдаг хогийн сав тараана. Ангилдаг хогийн савын үндсэн өртөг нь нэг ширхэг нь 300,000 төгрөгийн үнэтэй. Харин иргэдэд 50.000 төгрөгөөр өгнө.” гэв.
Ангилдаг хогийн савыг авах хүсэлтэй иргэд багийн ажлын албан дээр ирж хүсэлт гаргаснаар хогийн савыг авах боломжтой. Мөн уг ажил нь энэ сард багтан дуусах юм байна. Ийнхүү Баруун-Урт сумын нэгдүгээр баг шинэ оныг ангилдаг хогийн савтай угтах нь.