1045
 
 

ХУДАЛДААНЫ АЖИЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

1045

Багануур дүүргийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаа энэ жилийн худалдааны ажилтнуудын мэргэжлийн ур чадварын тэмцээнд нийт есөн аж ахуй нэгжийн зургаан баг хамт олон оролцлоо.
Энэ удаагийн тэмцээн нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлж туршлага солилцсон, үр өгөөжтэй тэмцээн болсон  юм. Тэмцээнийг Улаанбаатар Худалдааны академийн сургалтын төвийн захирал Д.Нарантуяа, Худалдааны академийн гадаад харилцааны менежер Д.Уянга, Дүүргийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Т.Энхцэцэг нар шүүн явууллаа. Ур чадварын тэмцээний тэргүүн байранд Багануур сувилал ХХК-ий Э.Баярцэцэг ахлагчтай “Сувиллын өндгүүд” баг, Дэд байранд Мини макс ХХК-ий Р.Оюунцэцэг ахлагчтай “Багануур 24” баг шалгарлаа.