1045
 
 

ШИНЭ ЭМНЭЛЭГ НЭЭГДЭВ

1045Булган аймгийн Засаг Даргын “Хөгжлийн хөтөч хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу Халдварт Сүрьеэн эмнэлгийн барилгын ажил явагдаж амжилттай дууслаа. Энэ байгууламж нь сүүлийн үеийн эмнэлгийн стандартад бүрэн нийцсэн аж. Одоогоор хоёр тасаг тус бүр 15 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна. 
Энэ талаар Булган аймгийн Халдвартын тасгийн эрхлэгч М.Мягмар хэлэхдээ “Булган аймагт халдварт өвчний тоо төдийлөн нэмэгдээгүй ч эмнэлгийн шинэ байрны хэрэгцээ эртнээс байсан. Үүнийг нутгийн удирдлагуудад сүүлийн 10 гаруй жилийн турш мэдэгдэж байсны үр дүнд одоо шинэ байртай болсонд баяртай байна. Шинэ эмнэлэг эмч сувилагч бидэнд ажиллахад тохитой, эмчлүүлэгчдэд аятай байгаа нь бидний ажилд том урам боллоо.” гэв.