1045
 
 

ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1045

Хөвсгөл аймгийн Рашаант суманд ЗДТГ, байгууллагууд, ДЗМОУБ-ын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр хамтран “Гэр бүлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Үүнд 100 гэр бүл хамрагджээ. Гэр бүлийн зөвлөгөөнд улаан хивсний ёслол, гэр бүлийн андгай өргөх ёслол, аз жаргалтай гэр бүлийн нууц, угийн бичиг, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хуримтлалын сан бүрдүүлэх гэх мэт сургалтуудыг төлөвлөж оруулжээ. 
Энэ талаар Рашаант сумын засаг дарга Д.Өнөрболд хэлэхдээ:  
“Энэ сард Рашаант сумынхаа 1100 гаруй гэр бүлээс сонгож гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Нийгмийн сайн сайхнаас их зүйлийг хүлээхээс илүүтэй, гэр бүл аз жаргалтай, халуун дулаан байх нь  бидний хүсэж буй ирээдүйн  аз жаргал бий болгох юм. Мөн хүүхэд багачуудыг ирээдүйд бэлтгэх энэ ажилд тус дэм болохоор Хөвсгөл аймгийн БСУГ ааас угийн бичиг хөтлөх, хүүхдийг монгол аргаар хүмүүжүүлэх орчин үеийн арга технологийг хослуулж зөв эерэг хүмүүжил бий болгох гэсэн зүйлүүдийг орсон.”  гэлээ.
Зөвлөгөөний үеэр шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж идэвхжүүлсэн ба цаашид жил бүр гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулбал үр дүнтэй болно гэж дүгнэжээ.