1045
 
 

СОЁЛЫН ТӨВ МУЗЕЙ БОЛСОН НЬ

1045

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төв нь МУСГЗ, МЗЭ-ийн Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит соёлын төв билээ.
Өнгөрсөн Есдүгээр сард Д.Намсрай гуайн гэр бүл, тус сумын Соёлын төв, ИТХ, ЗДТГ-тай хамтран төрөлх суманд нь зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр  МУСГЗ, зохиолч Д.Намсрайн нэрэмжит, ЕБС-ын сурагчдын дунд эсээ бичлэг, сэдэвчилсэн гар зургийн уралдаан, уран уншлагын тэмцээн, эрдэм шинжилгээний хурал гэх мэт уралдааныг зарлав.
Түүний бүтээсэн Уул усны үр сад киног гаргаж, баярын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан. Сумын соёлын төвийг нэрэмжит болсонтой холбогдуулан соёлын төвийн ажилтнууд номын санг дэлхийн долоон гайхамшгаар сэдэвчлэн зуруулж тохижуулсан аж.
Аяны хүрээнд 160 гаран үзмэрийг цуглуулж сумын музейг байгуулан ажилласан ба музейд МУСГЗ,зохиолч Д. Намсрайн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлээр гэр музей байгуулжээ.