1045
 
 

“ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ

1045

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх албанаас “Ойлгоё-Хүндэлье” үйл ажиллагаа зохион байгуулж байна. Уг арга хэмжээг угтан Цагдаагийн газрын албан хаагчдын дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Мөн уг арга хэмжээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллууд ч гэсэн нэгдээд байгаа юм.
Гэр бүлийнхээ төлөө тус аяны хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар Нэг цэгийн үйлчилгээний төвтэй хамтран “АПУ” ХХК-ны гэрээт борлуулагч “Сод баян хайрхан” бөөний төвтэй хамтран ажиллаж, 24 нэр төрлийн 1000 ширхэг архи, пивоны шошго нь дээр “Ойлгоё-Хүндэлье” лого байрлуулснаар тус аяныг сурталчилсан. 
Аяны талаарх мэдээллийг Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлагч хошууч Г.Анхбаяраас авсан тодруулга мэдээг танд хүргэе. 
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газраас зохион байгуулж буй энэ аяны нөлөөллийн ажил арга хэмжээ 2019 оны Арван нэгдүгээр сарын 20-ноос Арван хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд зохион байгуулагдаж байна.