1045
 
 

ОЙЛГОЛЦОЛ, ХҮНДЛЭЛ БОЛ ХАРИЛЦААНЫ БҮХ ЗҮЙЛ

1045

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ойлгоё Хүндэлье” Урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий Газрын албан хаагчдаас гадна гэр бүл судлаач, хуулийн мэргэжилтэн, олны танил эрхмүүд ирж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн  Э.Баярбаясгалан “Энэ аяныг гэр бүлийн эерэг харилцааг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн яам, Жендерийн үндэсний хороо, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Ойлгоё Хүндэлье аяныг Дэлхийн цагаан туузтаны өдөртэй холбогдуулан зохион байгуулж байгаа юм.” гэлээ.
Уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийллийг бид архидалт, ядуурал гээд холоос хайдаг ч яг гэр бүл доторх эхнэр нөхрийн харилцаанаас эхэлдэг гэдгийг онцолсон. Тиймээс нэгнийгээ жаахан л хүндэлж, хайрлах юм бол энэ хүчирхийлэл байхгүй болно. Бид эхлээд эрх зүйн хариуцлага ярихаас өмнө өөрсдийн хандлагаа өөрчилье гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж байлаа.
Энэ талаар Цагдаагийн Удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Бүрэнбаатар өгүүлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэл нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг учраас илрүүлэхэд хүндрэлтэй. Энэ хүчирхийллийг зөвхөн эрэгтэйчүүд үйлддэггүй. Эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлийн гишүүдээ сэтгэл санаагаар хүчирхийлэх тохиолдлууд байдаг. Мөн залуучууд өндөр настай аав ээжийнхээ тэтгэврийг авдаг ь эдийн засгийн хүчирхийлэл юм. Тэгэхээр энэ олон төрлийн хүчирхийллийн цаадах үндсэн шалтгаан нь ойлголцол, хүндэтгэл дутсантай холбоотой. Хамгийн чухал нь нэгнээ ойлгох, хүндлэх юм. Юуны өмнө цагдаагийн байгууллагаас заавал гэмт хэрэг гарсны дараа арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь илүү үр дүнтэй. Манай байгууллагаас аль болох эерэг, зөөлөн бодлогыг барьж ажилладаг.” гэсэн.

1045
Мөн Реппер Thunder ирж “Нэг л үхнэ”, “Ахиж хоёулаа муудахгүй шүү” гэх дуугаа дуулсан. Түүний ихэнх нь дууны утга нь залуусын ухамсар руу чиглэсэн байдаг. Тэр ч утгаараа өнөөдрийн арга хэмжээнд ирж өөрийнхөө дуу хоолойг өргөлөө.
Тэрээр залуустаа хандан “Сонсогчдоос уран бүтээлтэй минь холбоотой эерэг сэтгэгдлүүд ирдэг. Гэхдээ нэг уран бүтээл гаргалаа гээд хүнийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Урт хугацааны үйл явц шаарддаг гэж би боддог. Ямар ч байсан дуу минь өсвөр залуу үеийнхний үзэл бодол зөв төлөвшихөд нөлөөлж байгаа гэдэгт итгэдэг. Залуучууд их эрт гэр бүл болж байгаагийн хажуугаар салалт их байна. Миний бодлоор эмэгтэй хүн тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй. Охид өөрийгөө хайрладаг байгаарай. Ямар ч залуу чамд хайртай гэж хэлж болно. Гэхдээ яарч дүгнэлт гаргаж болохгүй.” хэмээн үзэл бодлоо хуваалцсан.

1045