1045
 
 

СЭТГҮҮЛЧ Н.АМАРСАНАА ГАН ҮЗЭГ ДАХИН АТГАЛАА

1045

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг “ГАН ҮЗЭГ 2019” оны шилдгүүдийг шалгаруулах наадам болж өнгөрлөө. Энэ жилийн тэргүүн наадмаар Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Н.Амарсанаа Радиогийн хошой шилдэг сэтгүүлчээр тодорлоо. Тэрээр мөн өнгөрсөн жил Ган Үзэгтэн болж байсан юм.
Сэтгүүлч Н.Амарсанаа нь “Хос урлаг” нэвтрүүлгээрээ Монгол гэр бүлүүдэд боловсрол, төлөвшил, сэтгэл зүйн мэдлэгийг онол практиктай хослуулан хүргэдэг. Мэргэжилтнүүд “Нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын нандин сэдвийг нэгэн зэрэг хөндөж, радиогийн төрөл зүйлийн амьд чанарыг сэтгүүл зүйн бүтээлд тусгаж чадсан”-ыг үнэлэн уг шагналыг олгожээ.
Н.Амарсанаа сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ дан ганц миний шагнал биш. Нэвтрүүлгийн ард маш том баг ажилладаг. Гэр бүлийн радиогийн Олон нийттэй харилцах ажилтан, тайлангийн ажилтан, ерөнхий редактор, инженер техникийн албаныхан, энэ нэвтрүүлгийг Гэр бүлийн радио гэх үнэ цэнэ бүхий эфирээр цацагдах боломжийг олгосон удирдлагууддаа баярлалаа. Мөн хамтран ажилладаг байгууллагууд, гэр бүл судлаачид, зочин гэр бүлүүддээ талархаж байна. Энэ мөчид багшийнхаа хэлсэн үгийг санаж байна. МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар багш маань дижитал ертөнц бол цунами. Цунамигаас сэргийлэхийн тулд мод тарих хэрэгтэй гэж захидаг. Би багшийнхаа хэлсний дагуу сэтгүүл зүйн салбарт өөрийнхөө модыг тариад явж байна. Шагнал маань тарьсан модны минь үр жимс байлаа.” гэв.
“ГАН ҮЗЭГ 2019” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхнаас “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинац тус бүрээр шилдгийн шилдгүүд шалгарчээ. Уралдааныг мэргэжилтэн болон мэргэжлийн холбоод, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр дүгнэдэг.
Дээр нь нэмж хэлэхэд Орон нутгийн шилдгүүд номинацад Гэр бүлийн радиогийн Эрдэнэт салбар шилдэг хоёрт, Радиогийн шилдэг рeдакторт Eрөнхий рeдактор Х.Мягмарсүрэн шилдэг гуравт, радиогийн шилдэг бүтээлд Амьдралын учиг нэвтрүүлэг нь шилдэг гуравт үлдсэн амжилттай байлаа.