1045
 
 

БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Монголын Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийг дүүрэгт зохион байгуулж үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 70 гаруй иргэн оролцлоо.
Уулзалтад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааны тайлан”-г танилцуулан “Татварын хуулийн шинэчлэл“, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах тухай сэдвээр мэдээллийг хийсэн юм. 
Багануур дүүргийн үйлдвэрлэгч Ц.Энхжаргал хэлэхдээ “Миний хувьд Багануур дүүрэгтээ шар буурцгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2016 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гол үндсэн үйлдвэрлэл нь шар буурцгаас гаргадаг дүфү үйлдвэрлэх юм. Шар буурцаг өөрөө сүү гаргадаг. Мөн сүүгээрээ тараг бүрж, аарц гаргадаг. Дүфүний үйлдвэрлэл минь өргөжиж, хоршоо компанийн хэлбэр рүү шилжин орж байж зээл авах эрхтэй юм байна гэдгийг энэ хэлэлцүүлгээс ойлголоо.” гэв.
Үйл ажиллагааны төгсгөлд Багануур дүүрэгт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийг байгуулж даргаар Н.Жанчивсэнгээ, удирдах зөвлөлийн 11 гишүүнийг сонголоо.