1045
 
 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС ШИЛДЭГ АЖИЛТАН ТОДОРЛОО

1045

Нийслэлийн Онцгой байдлын газар 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
Онцгой байдлын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд ажил үйлсээрээ идэвх санаачилга гарган ажилласан алба хаагчдыг шагнан урамшууллаа. Тодруулбал  “Шилдэг техникийн ажилтан” номинацад Онцгой байдлын хэлтсийн механик жолооч, Ахлах ахлагч Ц.Гантулга шалгарсан юм. Мөн Нийслэлийн 380 жилийн ойн медалиар Ахлах ахлагч н.Содномдорж нарыг шагнаж, НОБГ-аас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Ахлах ахлагч П.Наранбатад 400.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүллээ.