1045
 
 

НАЛАЙХЫН 1000 ЗАЛУУ ЧУУЛЛАА

1045

Нийслэл Улаанбаатар хотод 1000 залуугийн чуулга уулзалт зохион байгуулагдаж Налайх дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагууд оюутан залуусын төлөөлөл нийтдээ 1000 орчим залуу хуран чуулж дүүргийнхээ хөгжил дэвшилд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Чуулга уулзалт энэ удаагийнхаар дуусгавар болоогүй гэдгийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Одонтуяа хэллээ.“Үйл ажиллагаа маань үе шаттай арга хэмжээ болж өнгөрнө. Арван хоёрдугаар сарын 18 ны өдөр хүртэл  эссэ бичлэгийн уралдааныг 16-30 насны залуусын дунд зарласан. 2030 онд Налайх дүүрэг таны нүдээр ямар болох вэ? гэсэн сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарласан. Налайх дүүргийн харьяат залуучууд энэ эссэ бичлэгийн уралдаанд оролцох боломжтой. Уралдааныхаа бүтээлийг хорооныхоо байранд аваачиж өгч болно. Шалгарсан оролцогчид нийслэлийн манлайллын цогц сургалтуудад хамрагдаж гадаадад манлайллын чиглэлээр богино сургалтуудад хамрагдах сайхан боломжууд нээгдэж байгаа юм.”  гэлээ.
Мөн түүнчлэн тус чуулга уулзалтад Нийслэлийн захирагч Амарсайхан залуучууддаа хандаж манлайллын чиглэлээр илтгэл тавьж мэдээлэл өгөхдөө “Манлайлал гэдэг бол залхуурахгүй бүтээлч байхыг хэлнэ” гэсэн юм.