1045
 
 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

1045

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улаан загалмайн хороо, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, дүүргийн Өмгөөлөгчдийн холбоотой хамтран  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, төрийн зүгээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрээ танилцууллаа. Мөн протез, ортопед туслах хэрэгслийн хэмжээ, захиалга авах, зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг, сахар, С вирус, хеликобактер, холестрин оношилгоо, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгал, автобусны хөнгөлөлттэй зорчих картын сунгалт, олголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг 16 нэр төрлийн үйлчилгээг 250 гаруй иргэнд хүргэлээ.