1045
 
 

ХҮҮХДИЙН ЭМЧ НАР УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа учраас Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн мэргэжлийн эмч нар ажлын өдрүүдэд 18-22 цагт, амралтын өдрүүдэд 14-22 цагийн хооронд хүүхдийн тасагт үзлэг хийж нэмэлтээр ажиллаж байна.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус  гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж илэрдэг. Тиймээс  ард иргэдэд хандан олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх, халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх, амны хаалт байнга зүүж хэвших хэрэгтэйг ЭМГ-аас анхаарууллаа.