1045
 
 

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД СУРГАЛТАД 500 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО

1045

Баянхонгор аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй уг сургалт гурван өдрийн турш үргэлжилж байна. Иргэд бид агаарын бохирдлын асуудалд хэрхэн хандах вэ, мэдлэг хандлага ойлголт маань аль түвшинд явна вэ? зэрэг болон бусад мэдээллийг уг сургалтаар хүргэлээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын  оролцоо хандлагаас гадна иргэн нэг бүрийн санаа тавих асуудлын нэг бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдол нь энэ хэвээр байвал 10 мянга гаруй хүн амтай, хүн амын нягтшил, төвлөрөл ихтэй манай аймгийн хувьд гэр хорооллын айлуудын галлагаа болон уурын зуухнаас  гарах утааны уршгаар эрүүл мэндээрээ хохирох аюултай байна. Иймээс утааны эсрэг хийж хэрэгжүүлж байгаа олон нийтийг хамруулсан ажил арга хэмжээнд иргэд идэвхтэй хамрагдлаа.
Энэ талаар Баянхонгор сумын ЗДТГ-ын Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дашдаваа хэлэхдээ “Баянхонгор аймгийн агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад миний оруулах хувь нэмэр сургалтыг гурав дахь өдрөө зохион байгуулж байна. НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 200 өрхөд дулаалгын багц нийлүүлсэн. Энэ айл өрхүүдийн иргэдэд сурталчилж, иргэд утааны эсрэг юу хийж болох талаар сургалтаар мэдээлэл хүргэлээ. Сургалтад эхний өдөр 150 гаруй иргэн, хоёр дахь удаагийн сургалтад 225 иргэн хамрагдсан.” гэв.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад багуудын иргэд, төрийн албан хаагчид мөн сайн дурын иргэдийг хамруулан 100 хувийн ирцтэй сургалт явагдлаа. Сургалтыг Баянхонгор сумын ЗДТГ-ын Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Дашдаваа удирдаж, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Эрчим хүчний газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран хийлээ.